Tuesday, May 5, 2009

Хаврын улирал үргэлжилж байгаа ч энэ халууныг ээ? Гадаа ёстой зун шиг бүгчим халуун байна. Хэзээ Монголд ийм эрт халуун болдог байлаа? За би ямар сайн мэдэх ч биш.
Юутай ч буцаж энэ блогоо хөтлөхөөр болов. Хэхэхээ хэсэг өөр газраар зугаацсан ч таалагдсангүй. бичлэгүүдээ завтай үедээ зөөе дөө

Tuesday, November 4, 2008

Сайн байна уу Миний блогт зочилж байсан анд найзуудаа
Би бээр блог банжиг нээтээр зочилтол эх хэл дээрх блог хичнээн амар бас монголчуудтайгаа цуг байх нь гоё санагдаад энэхүү блогоо энд хүргээд зогсоож байна. Харин та бүхнийг миний шинэхэн блог bella.blog.banjig.net ээр зочлоод гарахыг хүсэе үгүй үгүй энэ таний дур л даа за бүгдээрэнд нь амжилт хүсэе

Saturday, November 1, 2008

Арай хийж хэсэн тэнүүчилж байгаад гэр орондоо ирж хичээл номоо хийж эхлээд баахан хүсэл мөрөөдөлтэй ирсэн чинь энэ биеийг өвчин ороогоод болхоо байжээ гэж Ойрд эмнэлгийн үүднээс салахаа байв Одоо ингээд биеэ сайжрахаар хичэээлээ номоо хийж блогоо үргэлжлүүлж энгийн амьдралдаа орно доо гэж
Ингэхэд би гэдэг хүний нурууны бүх булчин агшсан юм байх Тэгээд хөдөлгөөн дутсан гэнээ Энэ нь тэгж аймааар өвддөг гэж даан ч мэдсэнгүй хээ хэхэх\
Хамгийн харамсалтай нь хорь хүрээгүй байж баахан хөгшин хүмүүсийн дунд дасгал хийгээд байгаан Тэр ч болоогүй ээ нурууны булчин татаад тонгойж болохгүй байгаам лдаа.Тэгсэн чин хүн болгон намайг насны доройтолд орж байна даа гэж өрөвдөөд байгааам даа. Дасгал хийхийн үнэ цэнээ гэж би ч эрүүл мэндээ бодохгүй бол хар залуугаараа хөгшчүүлийн тоонд орж, эмнээс салахаа байх нь уу дээ

За за ерөөсөө дасгалаа хийлээ

Monday, August 11, 2008

Өмөөрөл

Монголын арван жилээ, их сургуулиа төгсч байгаа олон сайн залуучууд магадгүй ихэнх нь гадаадад сургуульд сурахаар явах болсон ихэнхдээ Хятад, Англи, Америк, Солонгос, Япон гэх мэт. Харийн оронд боловсрол эзэмшиж, биеэ дааж, мэрийж сурж байгаа тэд нараараа бахархахаас яахав.
Харин Монголчууд бид чинь гадаадад морь унаж, гэрт амьдардаг хүмүүсээр төсөөлөгддөг учраас гадны хүмүүст хэрхэн хөгжиж байгаа талаар тайлбарлаж санал бодлоо хуваалцсаар байгаад бүүр мэргэжилтэн болчихлоо.
Харамсалтай нь Монголоо Монголчуудаасаа өмөөрөх шиг хэцүү юм байхгүй ажээ. Би эх орон гэж үндсэрхэг үзэл гаргадаг онгироо нэгэн биш ч гэсэн Монголчуудаасаа Монголоо өмөөрч хичнээн ч уйлав даа хэхээхэх.
Олон жилийн өмнө 5-10 жилийн өмнө амьдралын эрхээр ирээдүйгээ бодож эх орноо орхиод явсан тэднийг буруутгах аргагүй ч "Би Монгол шүү дээ" гэсэн өгүүлбэрийн үнэ цэнийг мэдэрдэггүй тэдний өмнөөс эх орныхоо өмнөөс би харамсаж байна. Гэхдээ Монгол маань хөгжөөд л байгаа хөгжих ч болно, хөгжүүлэх ч болно тийм биз дээ залуучуудаа.

Яагаад өмөөрдөг вэ гэхлээр таарсан Монголчууд болгон "Монголын зам нь бөглөрөөд, бие биенээ харж ч болохгүй утаатай байдаг гэлүү. Сая 7 сард юу боловоо Монголчууд яагаад байгаан бэ. Хэзээ хөгжихмийн бэ." гээд л бүгд л иймэрхүү юм ярина.
Монгол маань хөгжиж байгаа шүү дээ Үнэндээ өөрсдөө Монголоос төрж гарчихаад эх орныхоо төлөө юу ч хийхгүй өөр орон луу зугтчихаад больж үзмээрийнн:%
Хэзээ хөгжихийн ч гэж асууж байх шиг зарим нь бүүр хөгжихөөр нь очно доо ч гэх шиг болимоор юмаа

Friday, June 6, 2008

Уйтгарлав

Би бээр хүмүүний өчүүхэн нэг хэсэг дусал билээ кккк. Би тэнгэр багандсан барилгуудаас илүү дэлгэсэн тэрлэг шиг эх орон, салхи татуулсан хээр тал танийг л их санаж байна даа:)

Thursday, June 5, 2008





Монгол айл бүрийн гаднах ийм болоосой:)

Цэцэрлэгт хүрээлэн




Хүний амьдрал урсан өнгөрөх энэ л мөчид юу хийж, хэрхэн амьдрах нь зөвхөн хүн болсон биднээс өөрсдөөс нь шалтгаална. Монголд сонгууль дөхөөд хүн бүр л нэлээд хэсэг нь л эх оронч болж хувирдаг. Би эх орондоо хайртай гэж худлаа цээжээ дэлдэхийн оронд хашаандаа нэг мод ч болов тариад агаар усаа хайрлаасай. Эх орон маань хөгжиж байгаа ч улам цөлжсөөр. Харин хөгжилтэй Америкийн хувьд цэцэрлэгт хүрээлэн, ой мод, өвс гэдгийг жинхэнэ утгаар нь ашиглаж байгаа ч юм шиг. Айл бүр нь гаднахаа арчилж, мод тарьж, зүлэгжүүлж, цэцэг тарина. Тарьчихаад хаячихгүй өглөө болгон л усалж, арчилж, засаж(зүлгээ тайрах, цэвэрлэх г.м) байгаа харагдана. Гудамжаар нь явахад өвсний үнэр хамар луу цонхийж, Монголд аав ээжтэйгээ жимсэнд явахад ойд үнэртдэг тэр л үнэр, мэдрэмж байнга мэдрэгдэнэ. Энд ногоон хивс бүхэлд нь дэвссэн мэт байх агаад хүүхдүүд нь дээгүүр нь эрх дураараа тоглох энэ дүр зураг дөрвөн улиралтай эрс тэс уур амьсгалтай Монголын иргэн надад хамгийн сонин агаад шинэхэн санагдаж нууцхан атаархал төрүүлсээр.
Амьдрах гэж зүдэрч байхад юун өвс ногоо арчлах вэ гэх хүмүүс олон л байх л даа гэхдээ энгийн зүйлээс л хөгжил эхлэх юм байна бидний ирээдүй цөлжиж буй Монголд биш ногоон тал цэцэгсийн хүрээлэнд бий болоосой.
Ядаж жилийн дөрвөн улиралд биш юмаа гэхэд зуны гурван сардаа цэцэг, өвс ногоо, мод тарьцгаая л даа Монголчуудаа!