BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS �
Showing posts with label Би хэн бэ. Show all posts
Showing posts with label Би хэн бэ. Show all posts

Friday, April 16, 2010

Жилийн дараахи өөрчлөгдөж буй би

2009 оны 3 сарын 31 нд бичсэн өөрийн бичлэгээ авчрав. Одоо доор бичсэн зүйлийнхээ эсрэг өдөр болгон гүйж, хоол хүнсэндээ анхаарч илүү идэвхитэй байгаа болохоор сэтгэл нэг л сайхан байнаа. Ямар ч байсан жилийн дараа өөрийнхөө бичсэнийг харахад энэ асуудал дээр илүү сайжирсан байна. Урамтай байна шүү. ТАРГАЛАЛТТАЙ ТЭМЦЭЕ!
Feeling good...
Хавар болохоор яагаад ч юм гоё санагдаад байхийн. Заримдаа хаврын улирлаас аймаар гуниг мэдрэгддэг. Гэхдээ энэ нь just my feeling:)
Гудамжаар хүмүүс инээмсэглээд хүүхдүүд шуугилдаад, нар ээгээд үнэхээр гоё байна шүү.
Би багаасаа мираалаг хүүхэд байсийн. Намайг жоохон байхад хүүхдүүд бүдүүн гэж шоолдог л байсан жоохон хүүхэд байсан болохоор уйлаад эсвэл хэн нэгэнд ховлоод өнгөрдөг байсан. Том болсон хойноо (том болоогүй ч байж магадгүй) нээх тоохгүй угаасаа хэн ч serious бүдүүн гэж хэлээд байдаггүй болохоор тоодоггүй байжээ.

Тэгээд дараа нь Америкд очоод өөрийгөө бүдүүн гэдгийг ч анзаардаггүй байсан тэдний дунд туранхай байсан байх лдаа. Харин өнгөрсөн жил Монголд буцаж ирээд туранхай хүмүүсийн дунд (Азиуд ихэнх нь туранхай) ороод тэднээс өөр байгаагаа мэдрэх болсон. Би үргэлж л хичээдэг байсан fitness яваад дасгал хийгээд. Даанч одоо миний сайн сурах цаг болохоор тийм их цагийг дасгал хийхэд зарцуулж чадахгүй байна л даа гэхдээ энэ нь зүгээр шалтаг ч байж болохийн.
Өнөөдөр надтай шатан дээр зөрөөд өнгөрсөн дөрвөн настай хүүхэд эгчдээ бүдүүн эгч вэ гэж хэлэхэд зөрөөд өнгөрөх хүн болгон тэгж бодоод өнгөрдөг байхдаа гэж бодогдлоо. Жоохон хүүхэд цагаахан сэтгэлтэй болохоор хэлсэн байх. хүн угаасаа томрох тусмаа дотроо бодсоноо ил гаргадаггүй шд.

Яагаад ч юм заримдаа эх орноосоо зугтмаар санагдах юм:) хүнд бас сул тал гэж байж болно шдээ би төгс биш ш дээ.
anyway, энэ бүхэн миний сул тал би үүнтэй өөрийнхөө чадлаар тэмцэх хэрэгтэй хээххэхэхэхэх ингэж л тайвшруулахаас би өнөөдөр аймаар эмзэг хүлээгээд авчихаж л дээ.

Уучлаарай, би зүгээр л доторх сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй уйлж байгаа болохоор энийг биччихлээ. хэн нэгнээр өрөвдүүлэх гэж биш өөрийгөө тайтгаруулж доторхоо онгойлгох гэж л бичлээ. хүнд ямар сул тал байдаг вэ? бүдүүнээсээ болж эх орондоо амьдардаггүй хэн нэгнийг мэдэх үү? бусадтай адилхан биш байх ямар байдгийг мэдэх үү?
өөрийгөө тайтгаруулах гэж feeling good гэсийнмаа. :)

Дахиад хуучин тэмдэглэл

2008 оны 11 сарын 21-нд би иймэрхүү л юм сараачиж байж дээ
Би ийм байж болохгүй шүү дээ
Цаг хугацаа ямар хурдан өнгөрч байна аа:) Би хуучин блог дээрх зарим бичлэгүүдээ уншаад өөрийгөө яаж уруудаж байгаагаа харлаа.

Яг нэг жилийн өмнөх би хичээлдээ яарч гүйгээд л, өөрийгөө тэгчихвэл дээр юм байна, тэрийг сурчихвал надад хэрэг болох юм байна, түүний юмыг хийгээд өгчихье, тийм юм хийчэхэе, энэ номыг уншиж үзэе, энэ хөтөлбөрт хамрагдая гэж гүйгээд л амжаад л байсан. Сайн амжуулаад л болоод байж.


Есөн сарын өмнөх би өмнө нь сонгож байгаагүйгээрээ их, ачаалалтай хичээлүүдийг сонгоод дээрээс нь бөөн хөтөлбөрт хамрагдаад бичиг баримтаа цуглуулж энд тэндгүй үсчиж гүйгээд л хичээлээ өмнө нь хийж байгаагүйрээ хийж амжуулаад сураад, зөндөө олон ном уншаад л, газар сайгүй нисээд л:) өөртөө наачих сурчих юм болгоныг сураад л бүх зүйлээ амжуулж дээд зэргээр creative байсан.


Зургаан сарын өмнөх би харьд очсон ч уйтгарлана гиюүрнэ гэдгийг мэдэхгүй юм болгоныг сураад л, найзуудтай болоод л хөөрөөд л давхиад байж. Өөртөө маш их experience хуримтлуулаад амьдралыг арай өөр өнцгөөс харж сурсан. Юутай ч бас л бүтээлч байсан цаг хугацаатай уралдаад л.


Хоёр сарын өмнөх би эх орондоо дөнгөж ирээд хичээл эхлээд сар болчихсон юм чинь гэж бодоод өөртөө ямар ч ачаалал өгөхгүй байя гээд хамгийн хөнгөн өмнө нь авч үзээгүйгээрээ цөөхөн хичээл сонгож авав. Юм бүхэнд бухимдаж хичээл таравуу үгүй юү гэр лүүгээ гүйдэг болсон. Гудамжаар ч явахаас уур хүрээд гэртээ идээд л зурагтын өмнө суудаг амьтан???
Энэ хоёр сарын хугацаанд:
-ирээд хоёрхон өдөр суугаад нөхчих байсан хичээлээ одоо болтол нөхөж чадаагүй л байна.


-Ирснээсээ хойш Дөрвөн кг жин нэмсэн Энэ ойлгомжтой л байх


-Ганц ч удаа номын сан уруу зүглэсэнгүй Байнга л зурагтын өмнө байсан байх.


-Гурван том шалгалтанд очиж ороогүй Даалгавраа хийгээгүй хичээлээ ойлгох гэж оролдоогүй учраас


-Хөдөлгөөний дутагдалд орсон гэсэн оноштой нурууны булчин татаж физик эмчилгээнд орсон Залуугаараа хөгшчүүлтэй хамт насны доройтлын хичээлд явах болсон


-Бие даалтууд овоорсон. Багаар ажиллах ганц ч бие даалтын ажилд гар бие оролцоогүй


-Нэгэн хичээлд сонирхолгүй учраас гэсэн тодотголтойгоор сүүлийн нэг сар очоогүй Багш нь ойлгоод бие даалт хийн өгсөн сэдвүүдээр судлаад ирцээ бүртгүүлээд явах асар том боломж олгосон атал гэр үрүүгээ яарч тэнэгтсээр хичээлдээ очоогүй сар болчихжээ Өмнө нь хичээлдээ уначихлаа дахиж сонгохоос гэсэн хүнийг сонсоод санаанд багтдаггүй байсан чинь өөрөө тэдний нэг нь болох нь дээ


-Хүмүүс тэгэе ингэе гээд зөндөө зүйлд уриалж байхад нь татгалзаад биеийн амрыг бодсоор олон нийтийн олон ажлаас хоцорсон


-Залхуурсаар олон тэтгэлэгт хөтөлбөрөөс хоцорсон.


-Тоэфлийн шалгалтандаа бэлдэх хугацаанд зурагт үзсээр байгаад бэлтгэлгүй орж бага оноо авч мөнгөө хайран болгосон.


-Найзууд уулзая гэхэд нь харьлаа гэдэг хариулт өгсөөр байгаад хөндийрч эхэлсэн.


-жүжиг үзнэ гэж бодсоор гурван жүжиг нэг үнээр дахин тоглож буй ховор завшаанаас залхуурсны хар гайгаар хоцорлоо доо


Энэ жагсаалт үргэлжлээд л байж магадгүй бололтой. Уул нь гэнэт орчин солигдоод стрессдэж байна гэж бодоод тайвшруулаад явсан чинь хоёр сар өнгөрчихлөө. Бүх хичээл даалгавар нуруун дээр овоорчихож. Дүнгүүд гарч эхлэх дөхөөд байхад чинь ерөөсөө санаа зовохгүй урсгалаараа урссаар бүдүүрсээр. Би ийм байж болохгүй шүү дээ Одоо юм болгоноо амжуулаад хуучны бүтээлч амьдрал уруугаа орвол тийм ч их оройтоогүй л байна. Тиймээс ямарч байсан одоо хичээлээ хийж юмаа амжуулж дээрх алдаануудаа засах гэж оролдоё доо. Тэгэхгүй бол өөрөө өөрийгөө харж улам гутраад болохгүйнээ.
Би ийм байж болохгүй шүү дээ

Sunday, April 11, 2010

Energy with Monday morning!

Хүн бүр өөр өөрийн ертөнцөөрөө амьдардаг энэ хорвоод өөрийн ертөнцөө олох гэж ядаж яваагаа хараад заримдаа их л өрөвддөг байж билээ!
Багаасаа тарган байсан би байх ёстой жингээсээ арваад кг-аар илүү л дээ. Энэнээсээ болоод багаасаа л найз нөхөд багатай ганцаараа байх дуртай хүүхэд байсан. Янзан бүрийн л юм турах гэж хэрэглэсэн байх. Эм, цай, загварын дамжаа, бассейн, тураах төв. Гэхдээ тэр үедээ бага зэрэг жин хасаад буцаад нэмчихдэг байсан. Одоо бодоод байсан чинь би ерөөсөө сэтгэлээсээ турчихий даа гэж боддоггүй байсан юм шиг байна. Эсвэл тэр үед хөөрхөн л болох гэж турая гэж боддог байснаас туранхай байхийн ашиг тусыг ойлгодоггүй байсан байх.
Харин саяхнаас турах талаар илүү зүйл мэддэг болж байх шиг байна. Хамгийн гол нь тарган байхын аюул, муу зуршлуудынхаа талаар судлаад, их идэх нь яаж биеийг маань алж байгаа талаар төсөөлөөд эхэлсэн чинь турах гэдэг асуудалд илүү их serious ханддаг болсон.
Өчигдөр телевиз үзэж байсан чинь Обамагийн эхнэр Мишэл Обама Америкийн дунд сургуулийн хүүхдүүдтэй ярилцлага хийж байгаа нь гарч байсан. Тэрээр хүүхдүүдэд " Хүн аль болох эртнээс өөрийн зуршлаа өөрчлөх хэрэгтэй. Тавган доторхоо хараад өөрт чинь хэрэггүй л бол түүнийг өөрчлөх хэрэгтэй. Газтай ундаа уухын оронд ус уудаг заншилтай болох хэрэгтэй. Тийм маягаар аль болох эртнээс болохгүй зуршлаа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол нас ахих тусам зуршил чинь өөрийг чинь л үгүй хийх болно" гэх утгатай юм ярьсан нь надад ч хэлээд байгаа юм шиг санагдсан.
Тэгээд өглөө босоод хажуугийн хөлбөмбөгийн талбайд гүйсэн чинь Монголд хүн гүйдэггүй байх гэсэн миний бодлыг тэнд гүйж байсан зөндөө хүмүүс өөрчилсөн. Ихэнх нь хөгшин хүмүүс байсан лдаа. Тэр үед өөрөөсөө ичсэн шүү. Залуухан байж яагаад өдөр болгон гараад гүйдэггүй байсан бол гэж?
Өмнө нь яг ийм асуултанд хариулахдаа Америкт яахав гүйж байсан л даа тэнд хэн ч шоолохгүй тэгээд гүйх талбайтай. Харин Монголд гүйх талбай алга хүмүүс шоолно гэж байсан.
Гэтэл гэрийн маань хажууд бүхэл бүтэн хөлбөмбөгийн талбай байна шүү дээ. Хүмүүсээс ичиж өөрийгөө улам залхуу болгож байсандаа ичсэн шүү.
Тэгээд өнөөдрөөс эхэлж өглөө бүр гүйдэг зуршилтай болохоор шийдлээ. Нэгэнт шийдсэн юм чин болчих байхаа.

PS: Би гуравдагч оронд амьдарч байгаа гэдгээрээ шалтгаан хийж олон юмнаас зугтаж байгаагаа ойлгосон. Зүгээр л нүдээ нээгээд ингээд хийчихэе гэхэд болохгүй бүтэхгүй юм гэж байхгүй байгаа юм шиг санагддаг болсон шүү. Би ер нь их шалтаг гаргадаг амьтан байсан байна.

Wednesday, March 10, 2010

Миний ертөнц 1

Блог! Багадаа юм бичих дуртай хүүхэд байлаа. Янз бүрийн эссэ, зохион бичлэг... яагаад гэдгийн сайн мэдэхгүй байна. Ном унших дуртай байснаас болсон байх.

Харин одоо юм бичнэ гэхээр үхэх гэж байгаам шиг ! энэ миний хамгийн дургүй ажил болж. Би хүмүүсийн блогийг унших дуртай харин өөрөө бичих дургүй.
Бэбэчка сайн бодож үзээд өөрийгөө үнэхээр залхуу болж байгаагаа ойлгоод ядаж толгой гар хоёроо ажиллуулж байхын тулд энд өдөр болгон бичих тангаргийг өөртөө өгөв.

Өнөөдрийн бичих зүйл:
Би

Цэцэрлэг
Би бараг юм санадаггүй. Ямар ч байсан өөрийн санаанд байгаа цэцэрлэгтэй холбоотой зүйлсийг бичвэл: өдөр унтах их дургүй болохоор жижүүр болох маш их дуртай байсан. Энэ нь аяга таваг угаах гэх мэт ажил хүүхдүүд ээлжилж хийдэг байсан байх. Би даруухан томоотой хүүхэд байсан даанч хэн нь ч юм нэг бүтэлгүй амьтан намайг сандал уруу түлхээд хэзээ ч арилахааргүй аймаар том сорви миний хацар дээр үлдээсэн. Аймаар их цус гоожоол багш миний унтдаг ор хөнжлийн даавууг ураад боож байсан шиг санагдаж байна. Хачин царайлсан битүү боолттой хүүхэд орой нь гэртээ ирж байсансан.

Цэцэрлэгт хүүхдүүд дуулж бүжиглээл концертонд орохыг харах бүрдээ тэдний нэг болохыг хичнээн их мөрөөддөг байж билээ. Ямар ч байсан би өөрөө гуйсан ч юмуу бүү мэд нэг удаа хоор дуун дээр зогсч байснаа санаж байна. Хэрвээ надад авъяас байсан бол эд нараас ч илүү хийх юмсан гэж боддог байсан. Гэхдээ энэ нь хэнийг ч муу зүйлд хүргээгүй цагаан атаархал байсан.
6сарын 1нд багш хүүхэд бүрээр наамал хийлгүүлж түүнийг ээжид нь бэлэглүүлдэг байсан. Миний хийсэн наамал ээжийн маань ажлын цонхон дээр наалттай байдаг байж билээ.

Ямар ч байсан их бүрэг болохоор ямар ч хүүхэдтэй дотно нөхөрлөөгүй байх. Зарим өдөр аав ээж хоёр ирэхгүй орой болтол хүлээдэг байснаа санаж байна. Бас аймаар хаврын шуургатай өдрүүдэд харих гэж үйлээ үздэг байсан. Ямар тэр үед машин тэрэг тэр бүр байсан ч биш дээ. Ээж маань л дүү бид хоёрын тухай ярихдаа өглөө орой хоёр цэцэрлэг уруу тэргэнд суулгаад үхтлээ түрдэг байснаа ярьдаг.
Өөр юм санаанд орохгүй байна. Ямар ч байсан одоо цэцэрлэгүүд өөр болсон байна лээ. Намайг байхад нээх их тоглоом байдаггүй байсан. Цэцэрлэг их уйтгартай газар юм шиг санагддаг байсан.


Бага анги

Би 8 настайдаа сургуульд орсон. Ямартаа ч нэгдүгээр ангид УУ урт уу болж байсан. Үсэглэлийн баярын малгайг маань зургийн багш ажилтай нагац ах маань хийж өгсөн. Аав ээж хоёртоо хэзээ ч гомдохгүй ч тэд нар ерөөсөө анхаарал тавьдаггүй байсан санагдаж байна. Ажил ихтэй байдаг байсан байх. Бага ангийн найз нар маань их гоё хүүхдүүд байж билээ. Одоо ерөөсөө холбоотой байдаггүй нь миний буруу байхаа даа. Би нэг хоёрдугаар ангидаа сайн сурдаггүй байсан. Харин гуравдугаар ангиасаа нэлээн сайжраад дөрөвдүгээр ангидаа төрөл арилжсан байсан.

Миний бага ангийн найзууд Ш, Ө хоёр. Ө нь хичээлдээ муу ч аймаар галзуу охин байсан. Одоо ямар ч байсан ээж болсон гэсэн. Ш нь их ухаантай даруухан охин байсан гуравдугаар ангиас шилжсэн. Одоо сэтгүүлчээр сурдаг. Бид нар хичээл орохын өмнө дандаа бие биенийгээ дайрч авч явдаг байж билээ. Манайд нэг удаа цүнхээ мартчихаад сургууль дээр очсон хойноо цүнхээ мартчихаж гэж байсан. Би ч нэг удаа нэгнийд нь цүнхээ мартчихаад дараа нь гэртээ очоод цүнх байхгүй байгаагаа мэдэж билээ. Тэр хоёртой хичээл тараад харих гэж байсан тэр өдрийг би ерөөсөө мартдаггүй. Нар жаргах гээд яг sunset болж байсан. Урдаас зөөлөн хаврын салхи үлээгээд бид гурав явж байх замдаа элдвийн юм хүүрнэцгээн чанга чанга инээж байсан. Би тэр хоёроос та хоёр энэ өдрийг битгий мартаарай би хэзээ ч мартахгүй гэж байсан. Тиймээ би тэр өдрийг мартаагүй.

Цуг суудаг байсан хүүхдүүд гэвэл нэгдүгээр ангийг ерөөсөө санахгүй байна. хоёрдугаар ангид би Ч тэй сууж байсан. Тэр охин их ганган авъяастай охин байсан. Тэрний өдөр болгон солигдох үнэртэй усны үнэр нь их гоё байж билээ. Тэр охин надтай сууж байгаад гуравдугаар ангиас шилжсэн. Одоо загвар өмсөгч болсон ба Монголын нэгэн мисс болсон.
Дараа нь хэнтэй сууснаа санахгүй байна. Ямар ч байсан дөрөвдүгээр ангид С-тэй суусан. Би тэрэнд нэг удаа маружин авч өгснөө санаж байна. Тэр үед тэгж ярьдаг байсан.

Манай багш маш сайн багш байсан. Гуравдугаар ангид монгол хэлний олимпиадад бэлтгэж байхад цаасаа нүүрлэх гэж өдөрт л хэд хэдэн дэвтэр дуусгадаг байснаа санаж байна. Муухай байна дахиад бич, дахиад бич гээд л. Энэ нь тэр үед хэцүү байсан ч эргээд харахад маш их тус болсон шүү.
За байз гуравдугаар ангид хүүхдүүд том концертонд орж байсан. Би ормоор байсан болохоор дуулж чадахгүй ч ааваас гуйсаар байгаад дуу хөгжмийн багштай яриулаад орж байсан. Тэгээд эхний өдрийн завсарлагаанаар концертыг зохион байгуулагчид шүлэг уншиж үзүүлээд тэр концертонд шүлэг уншиж олны өмнө гарах багын мөрөөдлөө биелүүлж билээ.

Гуравдугаар ангид нэгэн З гэх хөвгүүн манай ангид хотоос шилжиж ирсэн. Тэрэнд би сайн болж байсан нь одоо бодоход ёстой инээдтэй юмаа. Бусад охидууд маань ч хүүхдэд сайн болцгоож байсан. Даанч санахгүй байна. Бид нарын мөнхийн сэдэв байсан юм.
Дөрөвдүгээр ангийн урлагийн үзлэг. Өмнө нь би ч гэсэн орох юмсан гэж үхтлээ мөрөөддөг байсан. Харин шүлгийн номероор мөрөөдлөө биелүүлж орсон. Гоё л байсан байх 
Манай ангид Э гэж охин байсан. Тэр аягүй гоё дуулдаг авъяастай онц сурдаг охин байв. Айлын ганц охин болохоор маш гоё гоё хувцас өмсдөг байсан. Бүх багш нар түүнд сайн байсан. Тэр ёстой миний идяал хүн байсан. Харин аравдугаар ангидаа буцаад очиход шал өөр болсон байсан. Ганган хөөрхөн хэвээрээ ч толгой нь хоосон нэгэн болсон байсан нь манай сургууль боловсролын системийн л буруу байхдаа. Зөндөө хүүхдүүд тийм болсон байсан.
Дөрөвдүгээр ангид манай ангийнхан дурсгалын дэвтэр их хөтөлдөг байсан надад нэг байсан ч олон нүүдлийн маань аль нэгэнд хаягдсан юм шиг байналээ. Ямар ч байсан дөрөвдүгээр ангид би их өөр болсон байсан. Өөртөө итгэлтэй, онц сурдаг байсан.
Гэхдээ мөнхийн нэг асуудал бол хүүхдүүдийн намайг шоолох байсан. Би их бүдүүн байсан. Намайг хүүхдүүд бүдүүн гэж шоолдог байсан нь намайг яваандаа өөртөө итгэлгүй болгож байсан. Ямар ч байсан ичимхий бүрэг болгосон. Би харамсч байдаг.

Өөр нэгэн орхиж болохгүй зүйл бол хүүхдийн зуслан. Манай тэнд Жаргалант гэж ганц зуслан байдаг байсан. Нэгдүгээр ангид би анх Ө-тэй хамт амрахдаа анх удаа биеэ даагаад их гоё санагдаад дараагийн ээлжинд нь бас амарж байсан. Гуравдугаар ангид бас хэд хэдэн ээлжинд амарсан. Тэндхийн нэг багш нь их яруу найрагт хайртай хүн байсан. Тэнд би яруу найрагт дуртай болж, шүлэг унших бас бичих дуртай болсон. Гэхдээ багадаа бичдэг байсан шүлгүүд маань алга болсон нь харамсалтай санагддаг. Тэнд бас жүжиглэж сурсан. Тэр газарт би их хайртай. Одоо эзэнгүй хэдэн байшин болсонд их харамсдаг.
Бага ангид нээх их мөнгө байдаггүй байсан ч сургуулийн гадаа юм зардаг эгч нараас юм худалдаж авах их дуртай байсан. Тэр үед элсэн чихрээр хийсэн одоогоор бол хэндмээд тав билүү арван төгрөгөөр зардаг байсан. Түүнийг их авч идэж билээ.
За тэгээд дөрөвдүгээр ангиа төгсөөд ангиа, багшийгаа, сургуулиа баяртай гэж хэлээд өөр шинэхэн газар ирээд ёстой л хүчээ үзсэн дээ.
За байз, өөр нээх их зүйл санаанд орохгүй байна.

Харин маргааш Дунд анги байх болно.

Tuesday, May 5, 2009

Хаврын улирал үргэлжилж байгаа ч энэ халууныг ээ? Гадаа ёстой зун шиг бүгчим халуун байна. Хэзээ Монголд ийм эрт халуун болдог байлаа? За би ямар сайн мэдэх ч биш.
Юутай ч буцаж энэ блогоо хөтлөхөөр болов. Хэхэхээ хэсэг өөр газраар зугаацсан ч таалагдсангүй. бичлэгүүдээ завтай үедээ зөөе дөө

Tuesday, November 4, 2008

Сайн байна уу Миний блогт зочилж байсан анд найзуудаа
Би бээр блог банжиг нээтээр зочилтол эх хэл дээрх блог хичнээн амар бас монголчуудтайгаа цуг байх нь гоё санагдаад энэхүү блогоо энд хүргээд зогсоож байна. Харин та бүхнийг миний шинэхэн блог bella.blog.banjig.net ээр зочлоод гарахыг хүсэе үгүй үгүй энэ таний дур л даа за бүгдээрэнд нь амжилт хүсэе

Saturday, November 1, 2008

Арай хийж хэсэн тэнүүчилж байгаад гэр орондоо ирж хичээл номоо хийж эхлээд баахан хүсэл мөрөөдөлтэй ирсэн чинь энэ биеийг өвчин ороогоод болхоо байжээ гэж Ойрд эмнэлгийн үүднээс салахаа байв Одоо ингээд биеэ сайжрахаар хичэээлээ номоо хийж блогоо үргэлжлүүлж энгийн амьдралдаа орно доо гэж
Ингэхэд би гэдэг хүний нурууны бүх булчин агшсан юм байх Тэгээд хөдөлгөөн дутсан гэнээ Энэ нь тэгж аймааар өвддөг гэж даан ч мэдсэнгүй хээ хэхэх\
Хамгийн харамсалтай нь хорь хүрээгүй байж баахан хөгшин хүмүүсийн дунд дасгал хийгээд байгаан Тэр ч болоогүй ээ нурууны булчин татаад тонгойж болохгүй байгаам лдаа.Тэгсэн чин хүн болгон намайг насны доройтолд орж байна даа гэж өрөвдөөд байгааам даа. Дасгал хийхийн үнэ цэнээ гэж би ч эрүүл мэндээ бодохгүй бол хар залуугаараа хөгшчүүлийн тоонд орж, эмнээс салахаа байх нь уу дээ

За за ерөөсөө дасгалаа хийлээ

Tuesday, June 3, 2008

geree sanaad bna:)

gereesee garaad 2 honoson mortloo geree sanaad uheh ni ee. geree sanaad l bna:)

In USA

Seoul-ees 12 tsag nisej ydarj uheh gej USA-d buulaa. Chicoga's O'Hare airport uneheer tom yum ali terminald bgaagaa ch medku uneheer gaihaltai airport dotroo metrogoor yvaad l.
Ongotsnoos Chicago city buudger onstgui haragdaj bsan chin buusnii daraa wonderful land bna. ene tendgui nogoon oi tsetserlegt hureelen. Michiganii derged bh ene hot uneheer goy yumaa. hamgiin gol ni aimaar tseverhen kekekek.
daraa ni goy goy zuragnuud tavinaa.
Americans bugd l hudlaa ineegeed tanihgui bsan ch hi geed l. Usiin uuj bgaa bolohoor ysiin dagahaas. kekekek
ideh yum ni songolttoi, buh zuil ni ok. American dream-iig baga zereg oilgoj ehlev:)

Sunday, June 1, 2008

Inchon international niseh budal

Shono noirmog inchon niseh buudald gazardlaa. inchon airport uneher tom uilchilgee saitai yumaa. manai buyant uhaa hezee iim boloh bolooo? udahgui bailgui dee.
dotor ni buh l yum bn daa. Shopping is a bit of expensive:) internet is free. tegeed ongotsoo huleegeed l suuj bna daa. ymar ch bsan solongos orni baraag harav. tom airport bolohoor ynz buriin humuus bnaa end. adam gedeg americantai taniltsav. ih hogjiltei yum bnalee.
ene airportiin toilet ih taalagdav tseverhen yum bna lee. humuus ni eyldeg, goy airport bna uidah yumgui dara zaaval koread irey gesen setgegdel shuud torloo. ymar ch korea taalagdaj ehlev:)
Seoul, Korea

Monday, May 26, 2008

life is going:)

Шалгалт энэ тэр гээд ойрд ямар ч завгүй байв амьдрал үргэлжилсээр хээххэххэхэх

Monday, May 19, 2008

Оршихуй...

Цаг хугацаа ямар хурдан урсаж байгааг өөрөө ч анзааралгүй өнгөрөөснөө одоо л ухаарах шиг. Шалгалт бие даалт энэ тэр гэсээр байтал залуу нас маань ямар хурдан явж байгааг анзаарсангүй ээ. Хичээл хийх нь ч буруу биш л байх л даа Гэхдээ энэ бүхнээс бүүр залхчихлаа кккк.
Өчигдөр бороо орлоо. Бороо орж байж л зургаан сар дөхсөн шүү гэдгийг санууллаа шд. Өчигдөр ёстой айдсаар дүүрэн бэмбэгнэсэн өдөр байв. Учир нь их адал явдалтай ккк.
Америкийн визанд орсон чинь эхлээд улаан хуудас аваад, дараа нь шар хуудас аваад, тэгээд гурав орж байж гардаг байна шд. Хүмүүс надад итгэл хүлээлгэхгүй байгааг бодвол би чинь найдваргүй гар юм болуу ккк. ямар ч байсан хичээлээ тараад Америк орон ямар вэ гэдгийг сонирхохоор л боллоо. Монголд сурж байгаа надад гадаадад сурдаг хүүхдүүдийг бодвол энэ 3сарын боломж олдох нь маш хэцүү байв кк. Виз нь хүртэл гарч өгөхгүй ккк.

Friday, May 2, 2008

Wednesday, April 23, 2008

Хар аймшгийн өдөр

Өнөөдөр хүмүүсийг соронзон мэт татдаг Америкийн визний ярилцлаганд ороод виз авч чадсангүй ээ. Аав ээж хоёрынхоо мөнгөөр ч ёстой тоглож байна даа ёстой аймаар байноо.Аймшгийн өдөр :(

Wednesday, April 16, 2008

Дахиад л нэг боломжийг алдлаа:)

Хүн хор шартай, зорилготой, түүндээ хүрэх гэсэн хүсэл тэмүүллээр дүүрэн байх ёстой юу? яг одоо дахин дахин өөрөөсөө асууж байна. Би ямар байх ёстой вэ?
Соросын сангаас энэ жил АНУ-д оюутан солилцоогоор сурах тэтгэлэг зарлаад түүнд бүтэн жилжингээ бэлтгэн оролцож, нүдээ бүлтийтэл хариу хүлээж суулаа:) Өнөөдөр найз маань утсаар яриад: Найз нь тэнцчихсэн чи яасан бэ? гэж асуулаа. Би тэнцээгүй гэдгээ шууд ойлгоод, хоолойноос ямар ч үг гарсангүй. Өнөөдөржингөө унжийсан юм л явлаа. Би бүүр уйлмаар санагдаад байх юм би ямар их хичээж зүтгэлээ дээ. Миний аз хийморь хаашаа нисчихсэн юм бэ? хичээгээд хичээгээд нэг л болохгүй юм. Өөрөө өөртөө гомдмоор ч юм шиг эсвэл би зүгээр л бусдад атаархаад байгаа юм болов уу? Магадгүй би сайн хичээж байгаа гэж бодоод байгаа ч бусдаас дутуу л хөдөлмөрлөөд байгаа юм болов уу даа. ямар ч байсан юманд их хүлээлттэй байх хэрэггүй юм байна. Их хүлээлтийн дараа үнэхээр их сэтгэлээр унадаг юм байна.
За тэгээд амьдрал тэр чигээрээ л боломж байдаг ш дээ. Нэгийг алдахад нөгөө нь хүлээж л байдаг. Сэтгэлээр унаад ч яах билээ дээ.... bebe минь don't worry!

Monday, April 7, 2008

Амьдралаа гэж...

Би бээр энгийн нэгэн айлын охин. багадаа аав ээж хоёрыг надад бусадтай адил гоё амттан, гоё хувцас авч өгсөнгүй гэж байнга гомддог байж билээ. Гэхдээ юу ч мэдэхгүй хүүхэд байсан юм шүү. бүүр өөр аав ээжтэй болохгүй яаваа гэж боддог байсан гээч. Одоо бодсон чин ямар аймшигтай юм боддог байснаа төсөөлөхөд бэрх.Аав ээж 2маань эдэнд умбуулж өсгөөгүй ч бүх л зүйлээ зориулж хайраараа энхрийлж өсгөсөн. Бүх л зүйлээ боловсрол хүмүүжилд маань зориулсан та хоёртоо хайртай шүү. Эрхлэхийг мэдэхгүй өссөн ч хайр гэдгийг мэдэрсэн шүү аав ээж хоёр минь. Тэвчээр гэж юу болох, амьдрал гэж юу болохыг бие сэтгэлээрээ заасан шүү та хоёр минь. Охин нь та хоёрынхоо үнэ цэнийг мэдэрлээ санажийнаа. Өдөр бүр утсаар ярьж залгадаг таньгүйгээр би амьдралаа төсөөлөхгүй нь ээжээ. Замыг маань зааж байнга зөвлөдөг аав таньгүйгээр би амьдрал ямар байх байсан болоо.
Юу ч мэдэхгүй амьдралын зовлонг төсөөлж ч байгаагүй айлын эрх хүүхдүүдийг хараад намайг ингэж өсгөөгүй аав ээж та хоёртоо үнэхээр их баярлаж, улам улам их бахархаж хайрлаж санаж байна. Миний хоёр нар охин нь хүслийг нь биелүүлж сайхан амьдарч хүн шиг байнаа. санажийнаа.

Saturday, April 5, 2008

Залхуурал

Даалгавар бие даалтууд овоороод л.. хэхэхэ би залхуураад л. Бичих ч юм олдохгүй хоёр хоног тэнэг юм шиг кино үзлээ. За юмаа хийдэг ч юм билүү. Өнөөдөр ямар сонин өдөр вэ.......making me crazy!

Wednesday, April 2, 2008

Өнөөдрийн сэтгэгдэл

Өнөөдөр энгийн л нэг өдөр байлаа. Хүмүүс ажилдаа яарцгаагаад, би хичээлдээ яараад л... яагаад ч юм бэ өнөөдөр хүн мөрөөдөл хүсэлтэй байж түүнийхээ төлөө тэмцэх ямар гоё байдгийг мэдэрлээ. өнөөдөр нэг хүний хичээлд суусан юм л даа. Их шаргуу, хөдөлмөрч тэрээр багаасаа бие дааж өөртөө байгаа бүх зүйлээ өөрийн гараар бүтээсэн атлаа ямар даруухан энгийн гэж санана аа. Сайхан хүнтэй ярилцахаар ямар их энерги авдаг билээ дээ надад маш их энерги өглөө. Баярлалаа Dave...
Би ч урд нь урсгалаар явдаг нэгэн байжээ. Багадаа тийм болно ийм болно гэж мөрөөддөг байсан тэр мөрөөдөлдөө хичнээн үнэнч байлаа даа. Өрсөлдөө л, ялаа л, ялагдаа л...хэхэхэ. Тэгээд жил ирэх тусам л бүх зүйл бэлэн болоод сэдэлжүүлэх зүйлгүй болоод ч тэр үү бодоод байсан чинь сүүлийн гурван жил маань зүгээр л урсгалаар өнгөрчээ. Харин 2008 он миний хувьд ухаарал сэнхрэлийн жил болой. хэд хэдэн мөрөөдөлдөө хүрээд байгаа ... хэхэхэ. Мөрөөдөл зорилго дуусах биш, дахин шинээр сүндэрлээд л.
Бүгдээрээ зорилготой тэмүүлэлтэй амьдарна шүү ок!
No pain, no gain!

Thursday, March 27, 2008

New life


Bi omno ni olon udaa blog neej baisan hedii ch amjilt oloogui ee. account esvel passwordoo martchihdag bsan gevel yahuu...

Minii huvid busdiin l adil negen zalhuurah vedee zalhuuraad l. Harin sayhan nadad tohioldson yvdlaas hoish amidraliig iluu oilgoh bolsnoo uhaarah bolloo. ene amidral gashuun hedii ch amttai, jargaltai hedii ch boginohon. amidraliin enehen ursgaliig dagaj bish sorj amidrahaar shiidlee. tegeed l blog-oo neej ooriin sonin saikhan, amidraliin ornoloo bichij baival zugeer yum bolov uu gej bodood... bas olon jiliin daraa dursgaltai shd.


za ingeed unshigchaas bichihgch ruu shiljij new life-aa ehluullee. odoo tuushtai hotolnoo.