BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Wednesday, April 23, 2008

Хар аймшгийн өдөр

Өнөөдөр хүмүүсийг соронзон мэт татдаг Америкийн визний ярилцлаганд ороод виз авч чадсангүй ээ. Аав ээж хоёрынхоо мөнгөөр ч ёстой тоглож байна даа ёстой аймаар байноо.Аймшгийн өдөр :(

Friday, April 18, 2008

Х day

weather makes me crazy! Mgl-ийн хавраа гэж... улаан шороо эргээд л аймаар байна. энэ шороон шуурга болоосой. Миний доторх, цаг агаар хоёр л яг ижилхэн байна даа хэхэхэ. Ингэснээс хурдан зун болчоосой.

Wednesday, April 16, 2008

Дахиад л нэг боломжийг алдлаа:)

Хүн хор шартай, зорилготой, түүндээ хүрэх гэсэн хүсэл тэмүүллээр дүүрэн байх ёстой юу? яг одоо дахин дахин өөрөөсөө асууж байна. Би ямар байх ёстой вэ?
Соросын сангаас энэ жил АНУ-д оюутан солилцоогоор сурах тэтгэлэг зарлаад түүнд бүтэн жилжингээ бэлтгэн оролцож, нүдээ бүлтийтэл хариу хүлээж суулаа:) Өнөөдөр найз маань утсаар яриад: Найз нь тэнцчихсэн чи яасан бэ? гэж асуулаа. Би тэнцээгүй гэдгээ шууд ойлгоод, хоолойноос ямар ч үг гарсангүй. Өнөөдөржингөө унжийсан юм л явлаа. Би бүүр уйлмаар санагдаад байх юм би ямар их хичээж зүтгэлээ дээ. Миний аз хийморь хаашаа нисчихсэн юм бэ? хичээгээд хичээгээд нэг л болохгүй юм. Өөрөө өөртөө гомдмоор ч юм шиг эсвэл би зүгээр л бусдад атаархаад байгаа юм болов уу? Магадгүй би сайн хичээж байгаа гэж бодоод байгаа ч бусдаас дутуу л хөдөлмөрлөөд байгаа юм болов уу даа. ямар ч байсан юманд их хүлээлттэй байх хэрэггүй юм байна. Их хүлээлтийн дараа үнэхээр их сэтгэлээр унадаг юм байна.
За тэгээд амьдрал тэр чигээрээ л боломж байдаг ш дээ. Нэгийг алдахад нөгөө нь хүлээж л байдаг. Сэтгэлээр унаад ч яах билээ дээ.... bebe минь don't worry!

Friday, April 11, 2008

Tүвд ба Монгол


Түвдийн ард түмэн яг эгзэгтэй мөчийг тааруулан дэлхийн анхаарлыг өөртөө татаж чадсан нь үнэхээр сайн хэрэг шүү. Хятадууд яаж дээрэлхдэг гэж сананаа. Манай өвөр монголчуудыг харал даа. хөгжөөд байна гээд байдаг тэд нар нь дан хятадууд. Харин яг Монголчууд нь ямар ч боловсролгүй ядуу, зөвхөн тэр өдрөө л бодож, хэцүү амьдардаг юм билээ. Өвөр Монголын хөдөөгөөр явбал иймэрхүү л амьдрал байдаг. Түүнтэй адил зовлонг туулж байгаа Түвдийн ард түмнийг чөлөөлөгдөөсэй гэж би хүсч байна.
Wikipedia-д түвдүүд монголчуудтай холбоотой, Монгол гаралтай хүмүүс гэж бичжээ. Түүхээсээ тийм байналээ шдээ. Тэгсэн чинь саяхан миний хүндэлдэг байсан гадаад хэргийн сайд Оюун Хятадад айлчлаад гадаад хэргийн сайдад нь бараалхаж хоёр орны гадаад хэргийг хөгжүүлэх талаар ярилцсан сурагтай. Хамгийн гол нь энэ нь BBC-гээр цацагдаад л. Миний хувьд яг л Хятадад долгинож, Түвдийн буруу гэж байгаа юм шиг санагдсан.
Харин манай Монгол орон чинь бүх л зүйлээрээ Хятадаас хамааралтай болчихоод байгаа шд. Ингэхэд манай орон Хятадын харьяалалд орвол бид нар Түвдүүдтэй адилхан л ингэж тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэнэ шүүдээ. Өчигдөр Бундестагийнн хурлаар Түвдийн эрх чөлөөний төлөө, хүний эрх чөлөөний төлөө бид чадах зүйлээ хийж, тэдний эрх ашгийн төлөө байна гээд л гоё хурал болж байна лээ.
Дэлхийн ихэнх улс орон Түвдийн төлөө бат зогсож, хүний эрх чөлөөг дээдэлж байхад Манайх ядаж чимээгүй хараад сууж байж болоогүй юм байх даа. Хятадыг дэмжээд байх даа ч яахав дээ.

Monday, April 7, 2008

Амьдралаа гэж...

Би бээр энгийн нэгэн айлын охин. багадаа аав ээж хоёрыг надад бусадтай адил гоё амттан, гоё хувцас авч өгсөнгүй гэж байнга гомддог байж билээ. Гэхдээ юу ч мэдэхгүй хүүхэд байсан юм шүү. бүүр өөр аав ээжтэй болохгүй яаваа гэж боддог байсан гээч. Одоо бодсон чин ямар аймшигтай юм боддог байснаа төсөөлөхөд бэрх.Аав ээж 2маань эдэнд умбуулж өсгөөгүй ч бүх л зүйлээ зориулж хайраараа энхрийлж өсгөсөн. Бүх л зүйлээ боловсрол хүмүүжилд маань зориулсан та хоёртоо хайртай шүү. Эрхлэхийг мэдэхгүй өссөн ч хайр гэдгийг мэдэрсэн шүү аав ээж хоёр минь. Тэвчээр гэж юу болох, амьдрал гэж юу болохыг бие сэтгэлээрээ заасан шүү та хоёр минь. Охин нь та хоёрынхоо үнэ цэнийг мэдэрлээ санажийнаа. Өдөр бүр утсаар ярьж залгадаг таньгүйгээр би амьдралаа төсөөлөхгүй нь ээжээ. Замыг маань зааж байнга зөвлөдөг аав таньгүйгээр би амьдрал ямар байх байсан болоо.
Юу ч мэдэхгүй амьдралын зовлонг төсөөлж ч байгаагүй айлын эрх хүүхдүүдийг хараад намайг ингэж өсгөөгүй аав ээж та хоёртоо үнэхээр их баярлаж, улам улам их бахархаж хайрлаж санаж байна. Миний хоёр нар охин нь хүслийг нь биелүүлж сайхан амьдарч хүн шиг байнаа. санажийнаа.

Saturday, April 5, 2008

Залхуурал

Даалгавар бие даалтууд овоороод л.. хэхэхэ би залхуураад л. Бичих ч юм олдохгүй хоёр хоног тэнэг юм шиг кино үзлээ. За юмаа хийдэг ч юм билүү. Өнөөдөр ямар сонин өдөр вэ.......making me crazy!

Wednesday, April 2, 2008

Өнөөдрийн сэтгэгдэл

Өнөөдөр энгийн л нэг өдөр байлаа. Хүмүүс ажилдаа яарцгаагаад, би хичээлдээ яараад л... яагаад ч юм бэ өнөөдөр хүн мөрөөдөл хүсэлтэй байж түүнийхээ төлөө тэмцэх ямар гоё байдгийг мэдэрлээ. өнөөдөр нэг хүний хичээлд суусан юм л даа. Их шаргуу, хөдөлмөрч тэрээр багаасаа бие дааж өөртөө байгаа бүх зүйлээ өөрийн гараар бүтээсэн атлаа ямар даруухан энгийн гэж санана аа. Сайхан хүнтэй ярилцахаар ямар их энерги авдаг билээ дээ надад маш их энерги өглөө. Баярлалаа Dave...
Би ч урд нь урсгалаар явдаг нэгэн байжээ. Багадаа тийм болно ийм болно гэж мөрөөддөг байсан тэр мөрөөдөлдөө хичнээн үнэнч байлаа даа. Өрсөлдөө л, ялаа л, ялагдаа л...хэхэхэ. Тэгээд жил ирэх тусам л бүх зүйл бэлэн болоод сэдэлжүүлэх зүйлгүй болоод ч тэр үү бодоод байсан чинь сүүлийн гурван жил маань зүгээр л урсгалаар өнгөрчээ. Харин 2008 он миний хувьд ухаарал сэнхрэлийн жил болой. хэд хэдэн мөрөөдөлдөө хүрээд байгаа ... хэхэхэ. Мөрөөдөл зорилго дуусах биш, дахин шинээр сүндэрлээд л.
Бүгдээрээ зорилготой тэмүүлэлтэй амьдарна шүү ок!
No pain, no gain!