Хүн хор шартай, зорилготой, түүндээ хүрэх гэсэн хүсэл тэмүүллээр дүүрэн байх ёстой юу? яг одоо дахин дахин өөрөөсөө асууж байна. Би ямар байх ёстой вэ?
Соросын сангаас энэ жил АНУ-д оюутан солилцоогоор сурах тэтгэлэг зарлаад түүнд бүтэн жилжингээ бэлтгэн оролцож, нүдээ бүлтийтэл хариу хүлээж суулаа:) Өнөөдөр найз маань утсаар яриад: Найз нь тэнцчихсэн чи яасан бэ? гэж асуулаа. Би тэнцээгүй гэдгээ шууд ойлгоод, хоолойноос ямар ч үг гарсангүй. Өнөөдөржингөө унжийсан юм л явлаа. Би бүүр уйлмаар санагдаад байх юм би ямар их хичээж зүтгэлээ дээ. Миний аз хийморь хаашаа нисчихсэн юм бэ? хичээгээд хичээгээд нэг л болохгүй юм. Өөрөө өөртөө гомдмоор ч юм шиг эсвэл би зүгээр л бусдад атаархаад байгаа юм болов уу? Магадгүй би сайн хичээж байгаа гэж бодоод байгаа ч бусдаас дутуу л хөдөлмөрлөөд байгаа юм болов уу даа. ямар ч байсан юманд их хүлээлттэй байх хэрэггүй юм байна. Их хүлээлтийн дараа үнэхээр их сэтгэлээр унадаг юм байна.
За тэгээд амьдрал тэр чигээрээ л боломж байдаг ш дээ. Нэгийг алдахад нөгөө нь хүлээж л байдаг. Сэтгэлээр унаад ч яах билээ дээ.... bebe минь don't worry!
Wednesday, April 16, 2008
Дахиад л нэг боломжийг алдлаа:)
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Нуруугаар зарс гээд л явж байгааз, гэхдээ зүгээр ээ, бидний өмнө амьдрал оволзож байна.
Энэ явдал Билгүүний хор шарыг түм бумаар нэмэг, :-))
Хэ хэ хэ баярлалаа;) Nice words!
Post a Comment