BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Thursday, June 5, 2008

Цэцэрлэгт хүрээлэн




Хүний амьдрал урсан өнгөрөх энэ л мөчид юу хийж, хэрхэн амьдрах нь зөвхөн хүн болсон биднээс өөрсдөөс нь шалтгаална. Монголд сонгууль дөхөөд хүн бүр л нэлээд хэсэг нь л эх оронч болж хувирдаг. Би эх орондоо хайртай гэж худлаа цээжээ дэлдэхийн оронд хашаандаа нэг мод ч болов тариад агаар усаа хайрлаасай. Эх орон маань хөгжиж байгаа ч улам цөлжсөөр. Харин хөгжилтэй Америкийн хувьд цэцэрлэгт хүрээлэн, ой мод, өвс гэдгийг жинхэнэ утгаар нь ашиглаж байгаа ч юм шиг. Айл бүр нь гаднахаа арчилж, мод тарьж, зүлэгжүүлж, цэцэг тарина. Тарьчихаад хаячихгүй өглөө болгон л усалж, арчилж, засаж(зүлгээ тайрах, цэвэрлэх г.м) байгаа харагдана. Гудамжаар нь явахад өвсний үнэр хамар луу цонхийж, Монголд аав ээжтэйгээ жимсэнд явахад ойд үнэртдэг тэр л үнэр, мэдрэмж байнга мэдрэгдэнэ. Энд ногоон хивс бүхэлд нь дэвссэн мэт байх агаад хүүхдүүд нь дээгүүр нь эрх дураараа тоглох энэ дүр зураг дөрвөн улиралтай эрс тэс уур амьсгалтай Монголын иргэн надад хамгийн сонин агаад шинэхэн санагдаж нууцхан атаархал төрүүлсээр.
Амьдрах гэж зүдэрч байхад юун өвс ногоо арчлах вэ гэх хүмүүс олон л байх л даа гэхдээ энгийн зүйлээс л хөгжил эхлэх юм байна бидний ирээдүй цөлжиж буй Монголд биш ногоон тал цэцэгсийн хүрээлэнд бий болоосой.
Ядаж жилийн дөрвөн улиралд биш юмаа гэхэд зуны гурван сардаа цэцэг, өвс ногоо, мод тарьцгаая л даа Монголчуудаа!

0 comments: