BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Monday, July 19, 2010

Амьдрал үргэлжилсээр


Цаг хугацаа лаг хурдан өнгөрч байнаа. Саяхан 5 сар эхэлж “ Учиртай гурван толгой”-г үзэж байсан чинь энэ хооронд дүү маань гадаад яваад, улсын шалгалтаа өгөөд, сургуулиа төгсөөд, наадам болоод, ажилд ороод  Дундговьд ажлаар ирчихжээ.
Эдгээр өнгөрсөн саруудыг эргэн нэг харахад амьдрал урсгалаараа өнгөрөх үедээ урсгалаараа өнгөрч, сөрөх үедээ сөрөгдөж өнгөрч дээ
Миний амьдралын хэв маягаа өөрчлөхөөр чадан ядан хичээж буй хичээл зүтгэл яг одоо ёстой л талаар болж байх шиг байнаа!
Уул нь 4-р сард өглөө болгон 6 цагт босоод гүйгээд байсан юмсан. Сүүлийн арван жилд байгаагүй жиндээ очоод өөртөө итгэлтэй хичнээн сэтгэл хангалуун байлаа. Үнэнийг хэлэхэд энэ жин нь 58 кг л даа. Тэгээд дүү маань 5-р сард ирээд дараа нь аав ээж хоёр ирээд ёстой бордож өгч байгаа юм чинь!
5-р сар: Энэ сард би өөртөө наачихмаар сонин сайхан зүйл нээх хийгээгүй юм байна. Ямар ч байсан хичээлээ аймаар их тасдаж дүн гаргахад голдоо ортол харамсч билээ. Гэхдээ идэж ууж, наргиж цэнгэж хичээлээ тасдаагүй гээд өөрийгөө өмөөрчихөөс дөө.
Энэ сар миний хувьд ажил хайсан сар байлаа. Өмнө нь ажил хайж байгаагүй би гэдэг хүн ажил яаж хайх, ярилцлаганд хэрхэн орох, хүнтэй яаж харьцах гээд олон зүйлийг сурсан туршлага хуримтлуулсан сар. Энэржи Ресорсаар эхэлсэн ажлуудын ярилцлага амжилт муутайхан байсан ч олон зүйлийг сурсан. Энэржи Ресорс цуг сургуульд сурдаг найзыг маань ажилд аваад намайг аваагүй. Мобиком компани бөөн даалгавар өгч өчнөөн олон үе шат дамжуулсан боловч ярилцлаган дээр тэнцээгүй юмуу яаасийн аваагүй. Монгол Контент бас хоёр удаа шалгалт авч өчнөөн ярилцлага хийсэн боловч бас аваагүй. За энэ лист үргэлжилж өгөх байхаа даа. Энэ сарын гол ололттой тал бол Дэлхийн Өсөлт Америкийн ТББ-ын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн явдал л байх шив дээ. Тэхдээ би ярилцлага бүр дээр хоцорч хүн бүрийн уурыг хүргэж явсаар байгаад тэнцсэн дээ.
Бусад асуудлын хувьд буцаж жоохон жин нэмж байгаад 5-р сард дүн гаргах, улсын шалгалт энэ тэр, өглөө болгон босож гүйсээр байгаад буцаж жиндээ орсон. Аан бас Хунт нуур үзсэн юм байна. Хөл дээрээ дэгдэх хөөрхөн хунгуудыг хараад эмэгтэйчүүд бид ёстой л хун юм байна гэдгийг мэдэрсэн. Дахиад хэдэн удаа ч Хунт нуурыг үзэхээр очсон уйдахгүй.
PS: Энэ сард илэрсэн хамгийн том дутагдал БИ ЦАГ БАРЬДАГГҮЙ ЯАГААД Ч ЮМ ХИЧЭЭСЭН Ч ХОЦОРДОГ. Энэ хамгийн том дутагдал.
6-р сар: Монголд их бүгчим өдрүүд үргэлжилж 6-р сарын эхний өдрүүдэд дүнгээ гаргах гэж энэ тэрүүгээр жоохон гүйсэн юм байна. Нэг багшийн юмыг орчуулна гэж аваад сар алга болж ёстой их уурыг нь хүргээд дүн гаргахдаа тэнэг юм шиг юмаа бариад очсон. Тэгээд улсын шалгалтанд бэлдээд ямар ч хөдөлгөөнгүй идээд л ширээний ард хэд хоног ч суусан юм бүү мэд. Ёстой тэр үед л өөрийгөө дөрвөн жилд юу сурснаа гайхсан байх. Хөлбөмбөг жоохон үзээд хааяа нэг аав уруу ярьж хөлбөмбөгийн яриа өрнүүлдэг байсан нь одоо бүүр гай болоод байнаа гэж. Ээж намайг ямар нэгэн юм хийж чадахгүй болохоор л утсаар хөлбөмбөг үзэж байхаас тэрийг сурахгүй яасийн гэдэг болоод байна.
Уул нь би энэ дэлхийн аваргад Германыг дэмжиж байсийн шдээ. Даанч Спайнчууд түрүүлсэн. Гэхдээ Германчууд чамлахаар чанга атга гэгчээр сайн тоглосон шүү.
Жингийн хувьд нэг ихсээд нэг багасаад их хэлбэлзэлтэй байсан юм байна.
7р сар: Эхний өдрүүдэд нь сургуулиа төгсөж хонхны баяраа хийсэн. Манай сургуулийн хонхны баяр сонин содон зүйл багатай хонхны баяр болсон. Анги гэж байдаггүй болохоор нийлдэг хэдээрээ бөөгнөрөхөөс өөр содон зүйлгүй л болсон.
Аан бас Эдэлвайс зочид буудалд хоёр хоног буудлын үйл ажиллагаатай танилцаж дадлага хийсэн юм байна. Энэ талаар жич тусад нь оруулнаа.
Тэгээд гэрийн зүг жолоо мушгин аав ээждээ эрхэлж хэд хоносон доо. Энэ жил уул нь наадам үзнэ гэж бодсон ч тоглоомын газрыг ажиллуулдаг хүн нь амарна гээд бас ажиллуулж байгаад юун наадам үзэх мантай л өнгөрөөсөн дөө.
Наадмын дараа Улаанбаатарт ирээд ёстой хэнийг ч танихгүй Дундговь аймгийг зорьсон. Энэ аймагт амьдарсан талаарх тэмдэглэлээ жич үргэлжлүүлэе.
Энэ сард жингийн хувьд ёстой замбараагаа алдаад байх шиг байнаа. Наадмаар гэртээ харьж үхтлээ идэж идэж байгаад ирсэн чинь Дундговьд орчин солигдсон болоод ч тэр юмуу ерөөсөө хүндрэхгүй юмаа. Дээрээс нь энэ тэрүүгээр гүйж гүйж шөнө болсон хойно нээх их идэхийн. Нөгөө их спортс хийж гүйдэг байснаа энд ирээд гүйхээ больцон чин жин ёстой их нэмэгдэж байх шиг байнаа. Өмнөх саруудын хайран их цаг, хөдөлмөрөө ингээд үрэн таран хийчихмээргүй л байхийн. Одоо яахуу? Ямар хялаагаад уналтай ч биш идэж л байхаасL

2 comments:

Anonymous said...

Как говорилось на Seexi.net Были сегодня у врача, нам сказали, что к 12 месяцам (не к 14-18 или же 20), а именно к 12 мес и 00 дням малыш обязан как МИНИМУМ знать 10 слов, знать как выглядят и кричат 6-7 животных, собирать пирамидку по размеру, знать и находить окружающие предметы, игрушки, детали одежды, знать и выказывать ВСЕ части тела, скажите это все реально? так как это минимум, а что тогда середина или же максимум? у кого малыш коему только сегодня исполнилось 12 месяцев все это умеет? что более всего напрягло - врач сказала, что кто умеет меньше - это недоразвитые дети 0_о

Anonymous said...

Как говорилось на [url=http://www.soki.tv]Soki.TV[/url] Хочу купить огнетушитель в квартиру. Расскажите какой лучше купить, где хранить, как часто вы им используете. И еще, могу ли я его перекрасить, мне в интерьере красный цвет излишний.