BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Friday, April 16, 2010

BLACK BALLOON

Энэ киног 2008 оны 11 сард үзээд бичсэн юм байна. Хуучин бичлэгээ чирж байна


Энэ кино 2008 оны 10 сард гарч эхэлсэн. Драма генрийн кино.
Томасын гэр бүл шинэ газар нүүж ирэх бөгөөд хөршүүд нь оюуны сааталтай ахыг нь гайхан хүлээж авч буйгаар кино эхэлнэ.
Томас бусдын адил энгийн тайван амьдрахыг хүсдэг. Гэвч түүний гэр бүлийн амьдрал оюуны хомсдолтой ахаас нь болоод бусдын адил байдаггүй ба байнгын дарамттай. Оюуны хомсдолтой ах Чарли нь Томасын сайхан мөчүүд болон боломжуудыг нь балласаар байдаг.
Киноны эхэн хэсэгт ээж нь жирэмсэн, оюуны хомсдолтой Чарли болж бүтэхгүй зүйл байнга хийнэ үнэхээр дарамттай байдаг. Эмчийн зөвлөсний дагуу ээж нь эмнэлэгт хэвтэн тэр хооронд Чарлиг Томас харж хандана. Чарли айлд зөвшөөрөлгүй орж жорлонг нь ашигласан явдлаас болж Томас сургуулийнхаа Жэкие Мастэртэй илүү дотносч үерхэж эхэлнэ. Дэлгүүрт аав нь мөнгө нь хүрэхгүй зарим зүйлээ буцаахад Чарли уурлаж олон хүний өмнө аав, Томас хоёрыг хүнд байдалд оруулдаг.
Ээж нь төрж гэртээ ирсэн ч оюуны хомсдолтой ах нь Томасыг олон удаа найз охиных нь болон ангийнхний дунд нь эвгүй байдалд оруулна. Энэ бүхнээс үүдэн Томас оюуны хомсдолтой ахыгаа үзэн ядаж эхэлдэг. Ах нь их ядаргаатай байдаг.
Гэвч найз охин нь энэ бүхнийг ойлгодог бөгөөд Томас ч эцэст нь ахыгаа ойлгон үзэн ядахаа больдог. Оюуны сааталтай хүүхдүүдийн тоглолтон дээр Чарлигийн хамт үзүүлбэр үзүүлэх хүүхэд нь ааш нь хөдлөөд Томас өмнөөс нь ахтайгаа тоглож ахыгаа илүү их ойлгодог.
Киноны сүүлчийн таван минут үнэхээх гоё

Миний хувьд энэ киног үзсэн чинь эхэндээ оюуны хомсдолтой ахыг нь үзэн ядах хүсэл төрж байсан ч оюуны хомсдолтой болсон нь түүний буруу биш гэж бодохоор үнэхээр өрөвдөлтэй. Бас гэр бүлийг нь хүмүүс ойлгохгүй элдвээр шоолж эсвэл төвөг учрууллаа гэж ад үздэг нь бас л нэгийг бодогдуулав. Бид ч гэсэн амьдрал дээр оюуны сааталтай хүмүүсийг хэр хүндэтгэж, зовлонг нь ойлгож харьцдаг билээ? Бас гэр бүлийг нь !!! Ихэнхдээ ад үзэж, тээр шаадаг.
Энэ кино үнэхээр их зүйлийг бодоход хүргэлээ. Манайхан шиг бусдыг хүндлэхдээ маруухан ялангуяа тахир дутуу болон оюуны сааталтай хүмүүсээ хүндэтгэж үздэггүй хүмүүс энэ киног үзээсэй гэж хичээнгүйлэн гуйя. Ер нь хүн бүрийг энэ киног үзэхийг уриалая. Бидэнд оюуны сааталтай хүмүүс, тэдний гэр бүлийнхний зовлон бэрхшээлийг ойлгоход тус болно. Мөн жүжигчид нь их сайн жүжиглэсэн ба дүрэндээ их зохицжээ. Найз охиных нь дүрд миний дуртай загвар өмсөгч Вард тоглосон байна лээ.
Маш сайн кино. Та бүхэн заавал үзээд сэтгэгдэлээ бичээрэй, юу бодсон чинь сонин байна

0 comments: