BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Friday, April 16, 2010

Дахиад хуучин тэмдэглэл

2008 оны 11 сарын 21-нд би иймэрхүү л юм сараачиж байж дээ
Би ийм байж болохгүй шүү дээ
Цаг хугацаа ямар хурдан өнгөрч байна аа:) Би хуучин блог дээрх зарим бичлэгүүдээ уншаад өөрийгөө яаж уруудаж байгаагаа харлаа.

Яг нэг жилийн өмнөх би хичээлдээ яарч гүйгээд л, өөрийгөө тэгчихвэл дээр юм байна, тэрийг сурчихвал надад хэрэг болох юм байна, түүний юмыг хийгээд өгчихье, тийм юм хийчэхэе, энэ номыг уншиж үзэе, энэ хөтөлбөрт хамрагдая гэж гүйгээд л амжаад л байсан. Сайн амжуулаад л болоод байж.


Есөн сарын өмнөх би өмнө нь сонгож байгаагүйгээрээ их, ачаалалтай хичээлүүдийг сонгоод дээрээс нь бөөн хөтөлбөрт хамрагдаад бичиг баримтаа цуглуулж энд тэндгүй үсчиж гүйгээд л хичээлээ өмнө нь хийж байгаагүйрээ хийж амжуулаад сураад, зөндөө олон ном уншаад л, газар сайгүй нисээд л:) өөртөө наачих сурчих юм болгоныг сураад л бүх зүйлээ амжуулж дээд зэргээр creative байсан.


Зургаан сарын өмнөх би харьд очсон ч уйтгарлана гиюүрнэ гэдгийг мэдэхгүй юм болгоныг сураад л, найзуудтай болоод л хөөрөөд л давхиад байж. Өөртөө маш их experience хуримтлуулаад амьдралыг арай өөр өнцгөөс харж сурсан. Юутай ч бас л бүтээлч байсан цаг хугацаатай уралдаад л.


Хоёр сарын өмнөх би эх орондоо дөнгөж ирээд хичээл эхлээд сар болчихсон юм чинь гэж бодоод өөртөө ямар ч ачаалал өгөхгүй байя гээд хамгийн хөнгөн өмнө нь авч үзээгүйгээрээ цөөхөн хичээл сонгож авав. Юм бүхэнд бухимдаж хичээл таравуу үгүй юү гэр лүүгээ гүйдэг болсон. Гудамжаар ч явахаас уур хүрээд гэртээ идээд л зурагтын өмнө суудаг амьтан???
Энэ хоёр сарын хугацаанд:
-ирээд хоёрхон өдөр суугаад нөхчих байсан хичээлээ одоо болтол нөхөж чадаагүй л байна.


-Ирснээсээ хойш Дөрвөн кг жин нэмсэн Энэ ойлгомжтой л байх


-Ганц ч удаа номын сан уруу зүглэсэнгүй Байнга л зурагтын өмнө байсан байх.


-Гурван том шалгалтанд очиж ороогүй Даалгавраа хийгээгүй хичээлээ ойлгох гэж оролдоогүй учраас


-Хөдөлгөөний дутагдалд орсон гэсэн оноштой нурууны булчин татаж физик эмчилгээнд орсон Залуугаараа хөгшчүүлтэй хамт насны доройтлын хичээлд явах болсон


-Бие даалтууд овоорсон. Багаар ажиллах ганц ч бие даалтын ажилд гар бие оролцоогүй


-Нэгэн хичээлд сонирхолгүй учраас гэсэн тодотголтойгоор сүүлийн нэг сар очоогүй Багш нь ойлгоод бие даалт хийн өгсөн сэдвүүдээр судлаад ирцээ бүртгүүлээд явах асар том боломж олгосон атал гэр үрүүгээ яарч тэнэгтсээр хичээлдээ очоогүй сар болчихжээ Өмнө нь хичээлдээ уначихлаа дахиж сонгохоос гэсэн хүнийг сонсоод санаанд багтдаггүй байсан чинь өөрөө тэдний нэг нь болох нь дээ


-Хүмүүс тэгэе ингэе гээд зөндөө зүйлд уриалж байхад нь татгалзаад биеийн амрыг бодсоор олон нийтийн олон ажлаас хоцорсон


-Залхуурсаар олон тэтгэлэгт хөтөлбөрөөс хоцорсон.


-Тоэфлийн шалгалтандаа бэлдэх хугацаанд зурагт үзсээр байгаад бэлтгэлгүй орж бага оноо авч мөнгөө хайран болгосон.


-Найзууд уулзая гэхэд нь харьлаа гэдэг хариулт өгсөөр байгаад хөндийрч эхэлсэн.


-жүжиг үзнэ гэж бодсоор гурван жүжиг нэг үнээр дахин тоглож буй ховор завшаанаас залхуурсны хар гайгаар хоцорлоо доо


Энэ жагсаалт үргэлжлээд л байж магадгүй бололтой. Уул нь гэнэт орчин солигдоод стрессдэж байна гэж бодоод тайвшруулаад явсан чинь хоёр сар өнгөрчихлөө. Бүх хичээл даалгавар нуруун дээр овоорчихож. Дүнгүүд гарч эхлэх дөхөөд байхад чинь ерөөсөө санаа зовохгүй урсгалаараа урссаар бүдүүрсээр. Би ийм байж болохгүй шүү дээ Одоо юм болгоноо амжуулаад хуучны бүтээлч амьдрал уруугаа орвол тийм ч их оройтоогүй л байна. Тиймээс ямарч байсан одоо хичээлээ хийж юмаа амжуулж дээрх алдаануудаа засах гэж оролдоё доо. Тэгэхгүй бол өөрөө өөрийгөө харж улам гутраад болохгүйнээ.
Би ийм байж болохгүй шүү дээ

0 comments: