BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Sunday, April 11, 2010

Energy with Monday morning!

Хүн бүр өөр өөрийн ертөнцөөрөө амьдардаг энэ хорвоод өөрийн ертөнцөө олох гэж ядаж яваагаа хараад заримдаа их л өрөвддөг байж билээ!
Багаасаа тарган байсан би байх ёстой жингээсээ арваад кг-аар илүү л дээ. Энэнээсээ болоод багаасаа л найз нөхөд багатай ганцаараа байх дуртай хүүхэд байсан. Янзан бүрийн л юм турах гэж хэрэглэсэн байх. Эм, цай, загварын дамжаа, бассейн, тураах төв. Гэхдээ тэр үедээ бага зэрэг жин хасаад буцаад нэмчихдэг байсан. Одоо бодоод байсан чинь би ерөөсөө сэтгэлээсээ турчихий даа гэж боддоггүй байсан юм шиг байна. Эсвэл тэр үед хөөрхөн л болох гэж турая гэж боддог байснаас туранхай байхийн ашиг тусыг ойлгодоггүй байсан байх.
Харин саяхнаас турах талаар илүү зүйл мэддэг болж байх шиг байна. Хамгийн гол нь тарган байхын аюул, муу зуршлуудынхаа талаар судлаад, их идэх нь яаж биеийг маань алж байгаа талаар төсөөлөөд эхэлсэн чинь турах гэдэг асуудалд илүү их serious ханддаг болсон.
Өчигдөр телевиз үзэж байсан чинь Обамагийн эхнэр Мишэл Обама Америкийн дунд сургуулийн хүүхдүүдтэй ярилцлага хийж байгаа нь гарч байсан. Тэрээр хүүхдүүдэд " Хүн аль болох эртнээс өөрийн зуршлаа өөрчлөх хэрэгтэй. Тавган доторхоо хараад өөрт чинь хэрэггүй л бол түүнийг өөрчлөх хэрэгтэй. Газтай ундаа уухын оронд ус уудаг заншилтай болох хэрэгтэй. Тийм маягаар аль болох эртнээс болохгүй зуршлаа өөрчлөх хэрэгтэй. Тэгэхгүй бол нас ахих тусам зуршил чинь өөрийг чинь л үгүй хийх болно" гэх утгатай юм ярьсан нь надад ч хэлээд байгаа юм шиг санагдсан.
Тэгээд өглөө босоод хажуугийн хөлбөмбөгийн талбайд гүйсэн чинь Монголд хүн гүйдэггүй байх гэсэн миний бодлыг тэнд гүйж байсан зөндөө хүмүүс өөрчилсөн. Ихэнх нь хөгшин хүмүүс байсан лдаа. Тэр үед өөрөөсөө ичсэн шүү. Залуухан байж яагаад өдөр болгон гараад гүйдэггүй байсан бол гэж?
Өмнө нь яг ийм асуултанд хариулахдаа Америкт яахав гүйж байсан л даа тэнд хэн ч шоолохгүй тэгээд гүйх талбайтай. Харин Монголд гүйх талбай алга хүмүүс шоолно гэж байсан.
Гэтэл гэрийн маань хажууд бүхэл бүтэн хөлбөмбөгийн талбай байна шүү дээ. Хүмүүсээс ичиж өөрийгөө улам залхуу болгож байсандаа ичсэн шүү.
Тэгээд өнөөдрөөс эхэлж өглөө бүр гүйдэг зуршилтай болохоор шийдлээ. Нэгэнт шийдсэн юм чин болчих байхаа.

PS: Би гуравдагч оронд амьдарч байгаа гэдгээрээ шалтгаан хийж олон юмнаас зугтаж байгаагаа ойлгосон. Зүгээр л нүдээ нээгээд ингээд хийчихэе гэхэд болохгүй бүтэхгүй юм гэж байхгүй байгаа юм шиг санагддаг болсон шүү. Би ер нь их шалтаг гаргадаг амьтан байсан байна.

0 comments: