BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Friday, April 16, 2010

Хуучин тэмдэглэлээс

Би өмнө нь банжиг дээр хөтөлж байсан блогийнхоо бичлэгүүдийг орууллаа. Энэ бичлэгийг 2008 оны 11 сарын 5 нд бичиж байсан юм байна. Бараг хоёр жилийн өмнө.
Обама баяр хүргэе




Тиймээ 2004 онд хэний ч мэдэхгүй Обама хэмээх залуу Демократын хуралд Жон Керриг дэмжиж үг хэлж байсан. Үнэхээр гайхалтай улс төрч хүн гэж тийм л байх ёстой болов уу. Тэр үед хэн ч 2008 оны ерөнхийлөгч Обамаг болно гэж төсөөлөөгүй байх л даа Гэвч тэрээр өнөөдөр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч боллоо шүү дээ.


Дэлхийн нөгөө өнцөгт байгаа Монголын иргэн надад энэ төдийлөн хамаатай биш ч гэсэн би өнөөдөржингөө BBC үзэж Обамаг дэмжиж байлаа. Энд хэд хэдэн шалтгаан бий лдээ.
Манай Монголоос Америкт ажиллаж амьдардаг ихэнх хүмүүс цагаачдын хамгийн ихээр төвлөрсөн байдаг Чикаго хотод амьдарцгаадаг. Харин Америкийн хамгийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч Обама Чикаго хотод ажиллаж амьдардаг. Мөн тэрээр цагаачдыг дэмжиж байсан ба 17 настайдаа Кеняагаас ирж тэтгэлэгээр сурж байсан ааваараа төлөөлүүлж Америкийн мөрөөдөл гэж ямар агуй зүйл, юунд хүргэж болохыг олон удаа илтгэлдээ дурдаж байсан. Тэрээр эгэл жирийн нэгэн өөрийн хөдөлмөр авьяас чадвараараа ямар агуу амжилт бүтээж болохыг бидний өмнө харууллаа. Хэдийгээр АНУ-д арьс өнгөөр ялгаварлахыг хориглодог ч бодит амьдрал дээр арьс өнгөний ялгаварлалт оршсоор байдаг. Харин энэ бүхнийг даван туулж чадсан Обама Америкийн 44дэх ерөнхийлөгч боллоо. Мөн миний тааралдаж байсан ихэнх хөгшин Америкчууд бид юу гэж хар арьст туршлагагүй Америкийг ерөнхийлөгчөөрөө сонгох юм бэ гэж хэлж байсан юм. Харин Америкийн залуучууд арьс өнгийг үл харгалзан өөрийн эх орондоо хэрэгтэй гэсэн залуухан Обамаг сонгожээ. Миний бодлоор Обама хүн бүрийн өмнө маш том үлгэр дуурайллыг авчирч байгаа болов уу гэж бодож байна Америкчууд үнэхээр том Хувьсгалыг Обамагаар төлөөлүүлж хийж байгаад үнэхээр догдлоод байхийн. Тэрээр энгийн Америк гэр бүл үрүү түлхүү чиглэж кампанит ажлаа хийж байгаа юм шиг санагддаг байсан. Юутай ч энгийн мөртлөө гайхалтай илтгэл тавьж байсан, түүхэнд шинэ кампанит ажлыг хийсэн, бодит амьдралыг олж харан бодлогодоо тусгаж байсан тэрээр мянган мянган Америкчуудын хүсэл мөрөөдлийг тээн яллаа.


Одоо харин залуу ерөнхийлөгчийн юуг яаж хийхийг дэлхий анхаарлаа хандуулан харж байна.
За юутай ч Congratulations Obama! Амжилт хүсэе


Мөн сонордуулахад Кеняа улсад мянган мянган хүмүүс жагсан баяраа тэмдэглэж, улс даяараа баярлан амралтын өдөр болгон зарлаж байна гэнэ.
Харин манай ямаагаараа дуудуулаад байгаа улстөрчид түүний ганц ч болов илтгэлийг сонсоосой улстөрч, эх оронч, зорилготой хүн ямар байдгийг хараасай гэж. Харсан сонссон байлгүй дээ ард түмнийхээ яаж амьдарж байгааг ч мэдэхгүй улстөрчид минь.



PS; энэ бичлэгийг Америкийг шүтсэндээ биш Обамаг хүндэлдэг учраас оруулав.

0 comments: