BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Friday, May 2, 2008

Улс төрөөр чи оролдохгүй ч улс төр чамаар оролдоно

... Гудамжны буланд байх хогийн савыг ноорхой хувцастай хэдэн хүүхэд ухаж үмх талх, бүтэн шил хайж байхад хажуугаар нь шил толь болсон жип машин сигналаа хангинуулан өнгөрөхийг ажваас өмссөн зүүсэн нь илт өөр үеийн нь хүүхдүүд байлаа. Энэ бол орон хот газар хаана ч харагдах жирийн дүр зураг. Монгол орныг маань нөмрөөд буй баян, хоосны ялгаа нийгмийн давхраажилтын энгийн жишээ юм. Энэхүү амьдралын ялгаатай байдал, нийгмийн давхраажилт, хүмүүн бидний эрх чөлөө цаашлаад улс орны тусгаар тогтнолд ч улс төр хүйн холбоотойгоор хамаарч байдаг.
Улс төр нь бүх л хүрээг хамарч бүх шинжлэх ухаантай холбогддогийг “Улс төр гэдэг тодорхой бус шинжлэх ухаан” гэсэн Отто Фон Бисмаркийн үгнээс харж болно.
Тэгвэл улс төрийн шинжлэх ухаан юу судалдаг вэ?
Ерөнхийдөө улс төрийн шинжлэх ухаан бол улс төрийн тухай, түүнээс хүн ба нийгэмтэй харилцах харилцааны тухай шинжлэх ухаан байдаг. Хүний нийгэм оршин тогтносон бүхий л үеийнхээ туршид сайн сайхан амьдралыг хүсэн тэмүүлсээр ирсэн нь бодит үнэн бөгөөд түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэрүүд нь өнөөдрийг хүртэл он цагийн шалгуураар төгөлдөржин боловсорсоор ирсэн бөгөөд үүнийг даган улс төр өөрөө шинэчлэгдэн баяжсаар ирсэн.
Үүнийг тайлбарлавал хүн гэдэг нийгэмшиж амьдардаг буюу хүнийг амьтан гэж үзвээс хүн нийгмийн амьтан юм. Нийгэмшилтийг улс төрөөс салган ойлгож болохгүй ба улс төрийг хүмүүн бидний амьдралаас салган ойлгож болохгүй юм.
Тийм ч учраас улс төр хүн бүрийн амьдралд хамааралтай байхын зэрэгцээ нөгөө талаасаа хүн бүрийн амьдрал улс төрөөс хамаарч байдаг.
Манай он тооллын өмнөх тавдугаар зуунд агуу их сэтгэгч Аристотель “Улс төр бол өөр бусад хүмүүстэй байнгын харилцан үйлчлэлд байх үйлийн тавилантай атлаа нийгэм хамт олны дотор үнэ цэнэтэй амьдрах чадвартай нийгмийн амьтан болох хүний уг чанарт суурилна.” гэж үзсэн байдаг.
Аристотелийн энэ санааг авч үзвэл нийгэм дэх хүмүүсийн хоорондын харилцаа нь улс төрд тулгуурлан тогтож байдаг учраас хүмүүн бид улс төрөөс хэзээ ч ангид амьдрахгүй юм.
Тэгвэл улс төр бидний амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ?
Та цалингаа нэмэгдүүлж, улсын халамжийн үйлчилгээнд хамрагдаж, эрүүл цэвэр орчинд амар тайван амьдрахыг хүсдэг үү?
Хүн бүр сайн сайхан амьдрахыг хүсдэг болохоор сайхан амьдралыг хүсэхгүй хүн гэж байхгүй. Тэгвэл таны сайхан амьдрахад нөлөөлөх томоохон шийдвэрүүдийг улс төрийн эрх баригчид гаргаж байдаг. Тухайлбал энгийн нэгэн оюутан байлаа гэхэд ардчилсан нийгэмд хуулийн хүрээнд, хуулинд захирагдан амьдарна. Уг хуулийг боловсруулагчид нь улс төрчид байдаг бөгөөд ямар ч тохиолдолд улс төрөөс хамааралтай амьдардаг гэсэн үг.
Улс төр бидний амьдралтай хүйн холбоотой бол улс төрийг бид хэрхэн ойлгодог вэ?
Монголчуудын хувьд зарим хүмүүс улс төрийг өөрсдөөс нь ангид зүйл гэж ойлгох тал байдаг. Хэдийгээр улс төр шууд утгаараа бидний амьдралтай холбогддоггүй байж болох ч улс төрийн үйл явц далд байдлаар нөлөөлж байдаг.
Хуулийн дагуу дөрвөн жилд нэг удаа бид сонгууль өгөх хэрэгтэй байдаг бөгөөд энэ өдөр л бид өөрсдийн саналаар төрийн эрх баригчдаа сонгож байдаг. Хэрэв бид зөв сонголт хийвэл бидний амьдрал сайжирна, буруу сонголт хийвэл буруудана. Эндээс үзвэл улс төр бол бидний сайхан амьдрах сонголттой салшгүй холбогддог бөгөөд ямар улс төрийн хүчинг сонгож байгаагаарай бид амьдралынхаа томоохон сонголтыг хийж байдаг. Таны нэг санал ч улс төрийн амьдралын олон зүйлийг шийдэж байдаг.
Би улс төрийг ойлгохдоо ард түмэн биднийг сайхан амьдруулах гэрлийг хонгилийн үзүүрт асааж, түүн үрүү явах замыг чиглүүлэгч гэж ойлгодог.
Агуу их сэтгэгч Аристотель “Хүн бол улс төрийн амьтан юм” гэж хэлсэн байдаг.
Тийм ээ! Хүмүүн бид улс төрөөс хэзээ ч ангид байж чадахгүй бөгөөд улс төр өөрөө ард түмэн биднээс саланги оршдоггүй нийгмийн шинжтэй нэгдмэл холбоо юм.

Таалан уншсан танд баярлалаа.

1 comments:

Anonymous said...

если у вас произошел разрыв с девушкой или же он неизбежен, вы будете что-либо предвоспринимать и переживать по этому поводу? Вы вообще возвращаетесь или же рвете раз и навеки?

[url=http://2nt.ru/go/serial.php]Вообще любой сериал и особенно новинки я качаю тут [/url]
[url=http://2nt.ru/go/teets.php]Молодежное видео тут[/url]