BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Friday, May 2, 2008

Хүн алхам тутамдаа сонголт хийсэн байдаг ба сонголт хийгээгүй байхдаа ч сонголт хийсэн байдаг

Дэлхий ертөнц эргэх хурдаараа хувьсан шинэчлэгдэж буй өнөө үед хүн төрөлхтөн бид улам л завгүй болж, амсхийх чөлөөгүй ажиллаж амьдрахдаа байнга шийдвэр гаргах хэрэгтэй болдог. “Амьдрал өөрөө сонголтоос бүрддэг” гэж нэгэн гүн ухаантны хэлсэн үг байдаг. Тиймээ бидний гаргаж буй шийдвэр гэж сонголтуудаас нэгийг нь сонгох тэр процессыг хэлдэг.
Өнөөгийн даяарчлал, техник технологийн хөгжлийг даган шийдвэр гаргахад нөлөөлөх сонголтын тоо өсөж байгаа ч олон сонголтоос зөв шийдвэр гаргах нь тун төвөгтэй байдаг. Та бид зөв шийдвэр гаргахын тулд эргэлзэн сонголт хийхгүй байх үе байдаг. Тэр үед бид шийдвэр гаргаагүй гэсэн сонголтыг хийсэн байдаг. Тиймээ бид ийнхүү байнга сонголт хийж байдаг.
Өдөр тутам бид сонголт хийж байдаг талаар өөр дээрээ энгийн жишээ авая. Би өдөр бүр өглөө найман цагаас хичээлтэй байдаг тул өглөө эрт босох нь миний хувьд тийм амар зүйл байдаггүй. Өглөө би сэрээд хичээлдээ явах уу, унтах уу гэж бодсоны эцэст гарах үр дүнгээс шалтгаалан нэгийг нь сонгож шийдвэр гаргадаг.
Уг шийдвэрийг гаргахад нөлөөлөх өөр сонголт байхгүй тул заавал аль нэгийг нь сонгох хэрэгтэй болдог.
Зоригтой хүн нэг шийддэг зориггүй хүн зуу шийддэг гэж аав маань байнга захидаг. Энэ нь ч үнэн бололтой. Учир нь миний багаасаа нөхөрлөсөн нэгэн найз маань арван жил төгсөөд мэргэжил сонгохдоо өөртөө итгэлгүй байсан бөгөөд аав ээжийнхээ шийдвэрийн дагуу сургуулиа сонгосон. Тэрээр эхэлж хуулийн сургуульд сурч байгаад удалгүй сургуулиа хаяж, багшийн сургуульд орсон боловч мөн л сургуулиасаа гарч ажил хийхээр Солонгос явсан. Эндээс үзэхэд найз маань олон сонголтоос эцэст нь мэргэжил одоохондоо эзэмшихгүй гэсэн сонголтыг хийсэн.
Бид байнга сонголт хийдэг талаар улс төр дээр жишээ авч үзэе. Дөрвөн жил тутамд сонгууль болдог. Уг сонгуулиар ямар хүмүүст төрийн эрх мэдлийг олгох нь та бидний сонголтоос хамаардаг. Сонгуульд оролцож буй хүн бүр нэг л хүнийг сонгодог. Харин зарим хүмүүс төр засагт үл итгэх байдлаас болон бусад шалтгаанаас хамааран сонгуульд оролцдоггүй. Энэ нь хэнийг ч сонгохгүй гэсэн нэгэн шийдвэр юм.
Тийм ээ, бидний амьдрал олон сонголтийн орчил дээр оршдог бололтой. Хамгийн гол нь бид шийдвэр гаргахдаа зөв сонголт хийсэн эсэхээс шалтгаалан үр дүн нь өөр өөр байдаг. Тухайлбал та бид ажил мэргэжил, албан газар, анд нөхөд гээд олон зүйлийг сонгосны эцэст сайхан амьдрах, тааруу амьдрахаа өөрсдөө ч мэдэлгүй сонгосон байдаг.
Нөгөө талаас нь авч үзвэл бид байгалийн зохилдлогоог даван сонголт хийж чаддаггүй. Хүн хүмүүн биеийг олохдоо өөрийн эцэг эх, хүйс, үр хүүхэд, эх орноо сонгодоггүй билээ. Мөн байгалийн аюул осол, байгалийн араншинг сонгож чаддаггүй.
Харин хүмүүн бид өөрсдөөс шалтгаалах, өөртэй холбоотой бүх зүйлд алхам тутамдаа сонголт хийж байдаг. Бид хэдий чинээ өндөр мэдлэг боловсрол эзэмшинэ төдий чинээ бидний зөв сонголт хийх хүрээ ихэсдэг гэж боддог.
Дээрхи жишээнүүдээр бид алхам тутамдаа сонголттой учирч, сонголт хийж, хийгээгүй байхдаа ч хийсэн байдгийг өөрийн үзэл бодлоор батлах гэж оролдлоо. Тийм ээ амьдрал тэр чигээрээ сонголт юм. Энэ эссэг хэрхэн дүгнэх нь хүртэл уншигч таний бас нэгэн сонголт юм.

1 comments:

Anonymous said...

[url=http://seexi.net]Кто делал прикорневую химию? Отзовитесь пожалуйста! [/url]
Мне приснилось, что я шла домой через поле, и на меня летели жуки, а я от них отмахивалась. Пришла домой и поведала маме, что, мол, жуки идти не давали. Радостно так рассказывала, довольная, что все позади, а потом начала переодеваться. Хотела расстегнуть кофту, а она сплошь покрыта жуками, приподняла ее, а под низом также все тело в жуках. Жутко, никак не могу этот сон позабыть.
А сегодня мне снилось, что я спускалась по широким ступенькам, вокруг много людей, может показаться на первый взгляд, ступеньки вели наверх в церковь, но я по ним спускалась, на некоторых ступеньках были осколки стекла. Я шла босиком, и на одной из ступенек поранила ногу. Села, осторожно достала осколок из ноги и пошла далее. К чему бы это?