BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Friday, May 2, 2008

Эх орны ирээдүй миний нүдээр ...

Морин дээрээсээ буулгүй дэлхийн талыг эзэлж Монгол хэмээх нэрийг ертөнцөд дуурсгасан Чингис хааны байгуулсан их Монгол улсынхаа 800 жилийн ойг өнгөрсөн жил бид ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ. Түүхээ дурсан санах энэ цаг үетэй хамт эх орныхоо ирээдүйн гарцыг бид бичилцэх ёстой.
1999 онд Нобелийн шагнал хүртсэн Амартъя Сэн хэмээх эдийн засагч зүүн Азийн шинээр хөгжсөн орнуудыг судлаад, улсын хөгжлийг түргэтгэсэн хамгийн гол хүчин зүйл “хүний хөгжил” гэсэн байдаг. Хүний хөгжил гэхлээр боловсрол, эрүүл мэнд, ... гээд олон зүйл орно.
Оюутан залуучууд бид өндөр боловсрол эзэмшиж, эх оронч сэтгэлгээтэй иргэд болж төлөвших нь эх орны ирээдүйн хөгжлийн түлхүүр нь юм. Боловсрол гэхээр зөвхөн мэдлэг гэж ойлгож болохгүй. Боловсролд мэдлэгээс гадна хүмүүн болж төлөвших ухамсар, өндөр ёс суртахуун, эх оронч сэтгэлгээ хамаарна. Энэ бүхнийг эзэмшсэн өндөр ухамсарт иргэдийг төлөвшүүлснээр эх орны минь ирээдүй гэгээлэг байж хөгжин мандах болно гэж би боддог.
Эх орны минь ирээдүй хөгжил цэцэглэлт залуучууд бидний гарт байна. Өнөөдрөөс эхэлж эх орныхоо хөгжлийн түлхүүрийг атгаж яваа залуучууд бид өндөр боловсрол, ёс суртахуунтай эх оронч иргэд болохын төлөө хичээнгүйлэн суралцаж бүх зүйлээ зориулах ёстой.

Монгол орон мандан бадартугай!

0 comments: