BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Friday, May 2, 2008

Эх оронч Монгол хүн ...

... Алтайн уулсаас Дорнын их тал хүртэл
Алтан говиос умарын хөглөгөр ногоон ой хөвч хүртэл
Цэлгэр уудам нутаг хангайн Монгол, говийн Монгол
Цээжинд лугших зүрх миний эх орон ...
Монголын ард түмэн бид эртний түүхээсээ эхлээд эх орноо магтан эх орноороо бахархаж, шүлэглэж, дуулж ирсэн ард түмэн билээ. Бидний лугших зүрхний цохилт бүрд хамт байдаг эх орон гэж юу юм бэ?
Төрж унасан газар шороо, түүн дээр өвгөдийн цогцлоон бүтээсэн түүх соёл, өврөө дэлгэсэн газар нутаг гээд энэ бүхэн эх орон минь юм аа. Өнөөгийн даяаршиж буй ардчилсан Монгол оронд маань эх оронч гэх хүмүүс олширч, цээжээ дэлдэх болсон нь сайшаалтай ч жинэхэнэ эх оронч хүний сэтгэл гаргаж чаддаггүй нь харамсалтай. Саяхан гадаадын нэгэн танилтайгаа уулзтал, Монгол хүмүүсийн найдваргүй мөн бие биенээ муулсан зан, эх орноо худалдахаас ч буцахгүй байдлыг жигшсэнээ ярихад сэтгэл минь өвдөж байлаа.
Бид түүхээсээ Л.Дандар, С.Бодоо, Ард Аюуш гээд эх орныхоо төлөө амь биеэ хайрлалгүй тэмцэж байсан баатар эх орончдоороо бахархаж ирсэн. Дарийн утаа ханхалж, дайн болоогүй энх тогтуун энэ цагт эх оронч гэж ямар хүнийг хэлэх вэ?
Эх оронч үзэл гэдэг хүмүүн бидний сэтгэлд тээгдэн явдаг хийсвэр ойлголт бөгөөд эх орноо гэсэн чин сэтгэлтэй хүмүүсийг эх оронч хүн гэдэг. Хэдийгээр даяаршлын энэ зуунд залуучууд бид гадаад оронд амьдарч, бусдын соёлоос суралцаж байгаа нь сайшаалтай ч эх орноороо бахархаж, эх орноо хайрлах энэ сайхан эх оронч үзлээ хаяж болохгүй. Бидний эх орон, эх оронч үзэл бол хүмүүн болж төрөх ховорхон заяаны утга учир гэж би бодож явдаг. Уртын дуу, морин хуурь, говь тал, газар шороо энэ бүхнээ хайрлан хамгаалж, үүний төлөө хичэээнгүйлэн сурч боловсорч хөгжүүлэн цэцэглүүлэх хэрэгтэй. Тийм ээ, энэ л эх оронч Монгол хүмүүн миний үүрэг юм.

0 comments: